Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлж Монголын Анагаах Ухааны Боловсролын Холбооноос мэндчилж байна.
Монголын Анагаах Ухааны Боловсролын Холбооны ээлжит X хурлыг 2020 оны 03 сарын 20-ны өдөр “ИХ СУРГУУЛЬ-ЧАНАРЫН БАТАЛГАА” сэдвийн хүрээнд Ач АУИС, АШУҮИС-тай хамтран зохион байгуулахаар ажиллаж байна.
Иймд та бүхэн дараах мэдээллүүдийн хариуг албан бичгээр төлөвлөсөн хугацаанд бидэнд ирүүлж хамтран ажиллана уу.
- Хуралд сургуулиа төлөөлөн оролцох 10 хүртэлх багш судлаачийн нэр /Хуралд оролцох бүх судлаачид МАУБХ-ны цахим хуудас /www.mmea.mn/-ны гишүүчлэлийн анкет бөглөж ирүүлэх
- Хуралд сургууль тус бүрээс хурлын сэдэвтэй нийцэх аман илтгэл хэлэлцүүлэх ба илтгэлийн нэр, товч агуулгыг хурал зохион байгуулах багт ирүүлэх
- Гишүүн сургуулиуд холбооны гишүүнчлэлийн 2019, 2020 оны хураамжийг нэхэмжлэлийн дагуу холбооны дансанд шилжүүлэх /Хавсралт-1/
- Багш, судлаачид “Анагаах Ухааны Боловсрол” сэтгүүлд өгүүлэл нийтлүүлэх шаардлагын дагуу бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэл ирүүлэх /Хавсралт – 2/
Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2020.03.06-ны өдөр
Хурал зохион байгуулах комисс:
- Ач АУИС, АШУҮИС
- МАУБХ-ны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр
- Утас: 70173117, 91114204
Цахим шуудангийн хаяг: otgonbayar@mmea.mn
ЭНД ДАРЖ ХУРАЛД БҮРТГҮҮЛЭХ ФОРМЫГ ҮЗНЭ ҮҮ.