• Монголын Анагаах Ухааны Боловсролын холбоо 2003 оны 3 дугаар сарын 31-ий өдөр байгуулагдсан. Анхны МАУБХ-ы тэргүүнээр Ц.Лхагвасүрэн, гүйцэтгэх захирлаар Т.Алтанцэцэг, нарийн бичгийн даргаар Н.Сүмбэрзул нар сонгогдон ажилласан.
  • 2005 оны 4 сарын 13 өдөр зохион байгуулалтын асуудал хэлэлцэж, МАУБХ-ы УЗ-ийн даргаар Д.Амарсайхан, тэргүүнээр Ц.Лхагвасүрэн, гүйцэтгэх захирлаар ЭМШУИС-ийн Сургалтын албаны дарга Д.Цэрэндагвыг санал нэгтэй сонгов.
  • 2011 онд МАУБХ-ы УЗ-ийн даргаар Ц.Лхагвасүрэнг, тэргүүнээр Д.Цэрэндагвыг, гүйцэтгэх захирлаар Д.Отгонбаяр нарыг сонгов. 
  • 2014 онд МАУБХ-ы удирдах зөвлөлийн хурлаар Холбооны Удирдах Зөвлөлийн даргаар Д.Амарсайхан, тэргүүнээр Ц.Лхагвасүрэн, гүйцэтгэх захирлаар Д.Отгонбаяр нарыг 4 жилийн хугацаатай сонгов.

 

2017 ОНЫ БАЙДЛААР ТУС ХОЛБООНЫ БҮРЭЛДЭХҮҮНД МОНГОЛ УЛСАД ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ АНАГААХЫН БОЛОВСРОЛЫН ҮЙЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ ДАРААХ ТӨРИЙН БОЛОН ХУВИЙН ХЭВШЛИЙН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУД АЛБАН ЁСНЫ ГИШҮҮНЧЛЭЛТЭЙ БАЙНА.

1. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургууль /www.mnums.edu.mn/                                                      

2. "Ач" Анагаах Ухааны Их Сургууль /www.ach.edu.mn/

3. Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль /http://www.monos.edu.mn/

4. Этүгэн Их Сургууль /www.etugen.edu.mn/

5. Оточ Манрамба Их Сургууль /http://www.otoch.edu.mn//

6. Шинэ Анагаах Ухаан Дээд Сургууль /http://www.ncm.edu.mn/

7. Энэрэл Анагаах Ухааны Дээд Сургууль /http://www.enerel.edu.mn/