Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль, Монголын Анагаах Ухааны Боловсролын Холбоотой хамтран “Анагаахын Боловсролын Чанар- Магадлан Итгэмжлэл” сэдвээр МАУБХ-ны IX дүгээр хурлыг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр "Corporate Convention Center"- ийн Улаанбаатар танхимд амжилттай зохион байгууллаа.

            Тус хуралд МАУБХ-ны гишүүн сургуулиуд болох “АШУҮИС”, “Ач” АУИС, “ЭЗШУИС”, “Оточ манрамба” АУИС, “Шинэ Анагаах Ухаан” ИС, “Энэрэл” ДС, “МҮИС”, Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөл зэрэг байгууллагуудын төлөөлөн оролцож, илтгэл хэлэлцүүлж, харилцан туршлагаа солилцлоо. Энэ удаагийн хурлын үеэр ИАЗОУИС-ийн Анагаах ухааны сургууль албан ёсоор холбооны гишүүн сургуулиар бүртгэгдэж батламжаа гардан авав. Хурлаас гарсан санал, зөвлөмжийн дагуу Анагаахын сургуулиудад бэлтгэж байгаа мэргэжил тус бүрийн хөтөлбөрийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилт, үр дүнгийн талаар МАУБХ-ноос санаачлан нээлттэй хэлэлцүүлгүүдийг гишүүн сургуулиудыг хамруулан зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Хурлын нээлт..... ЭЗШУИС-ийн захирал, доктор профессор Л.Цэрэндулам

Хурлын нээлт..... МАУБХ-ны тэргүүн, академич Ц.Лхагвасүрэн

Хуралд оролцогч зочид төлөөлөгчид

Хуралд оролцогч зочид төлөөлөгчид

Хурлыг зохион байгуулсан ЭЗШУИС-д талархал хадгалуулав.

ИЗОУИС-ийн Анагаах ухааны сургууль МАУБХ-нд нэгдэв.

"Шилдэг боловсрол судлаач" өргөмжлөл. АУ-ны доктор, профессор Д.Отгонбаяр

"Шилдэг боловсрол судлаач" өргөмжлөл. АУ-ны доктор, дэд профессор Б.Оюунгоо

Хурлын дарга АУ-ны доктор, профессор Д.Цэрэндагва илтгэл хэлэлцүүлсэн багш нарт талархал дэвшүүлэв.

Хурлын дарга АУ-ны доктор, профессор Н.Сүмбэрзул илтгэл хэлэлцүүлсэн багш нарт талархал дэвшүүлэв.

Хурлыг зохион байгуулсан ЭЗШУИС-ийн хамт олон

МАУБХ-ны IX хуралд оролцогчид "Corporate Convention Center", Улаанбаатар танхим 

"Анагаах Ухааны Боловсрол" сэтгүүлийн 7 дахь хэвлэл