• МАУБХ-ы II хурлыг 2005 оны 4 сарын 13 өдөр “Сургалтын дэвшилтэт арга технологи” сэдвийн дор ЭМШУИС-д зохион байгуулж, ЭМ-ийн яам, БСШУ-ы яам, НҮБ-ын Хүн амын сан, ДЭМБ-аас 60 гаруй удирдах ажилтан оролцов.

Хурлаар зохион байгуулалтын асуудал хэлэлцэж, МАУБХ-ы УЗ-ийн даргаар Д.Амарсайхан, тэргүүнээр Ц.Лхагвасүрэн, гүйцэтгэх захирлаар ЭМШУИС-ийн Сургалтын албаны дарга Д.Цэрэндагвыг санал нэгтэй сонгов.