card

“АНАГААХ УХААНЫ БОЛОВСРОЛ” СЭТГҮҮЛД ӨГҮҮЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ НИЙТЛЭХ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ЖУРАМ

  1. Тухайн өгүүлэл нь өөр хэвлэлд хэвлэгдэж байгаагүй байх.
  2. Эмнэлзүйн болон эмнэлзүйн бус, тархвар судлалын чиглэлээр хийгдсэн бол зохих журмын дагуу ёс зүйн хорооноос зөвшөөрөл авсан байна.
  3. Өгүүлэл нь шинжлэх ухааны үндэслэлтэй, шинэлэг санаа дэвшүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц арга ашиглан гарсан үр дүнг шинжлэх ухаанчаар тайлбарласан байна.
  4. Сэтгүүлд ирэх материалыг сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга хүлээн авч, ерөнхий эрхлэгчид танилцуулна. Ерөнхий эрхлэгчийн томилсон шинжээч зөвшөөрсний үндсэн дээр өгүүллийг хэвлэлтэд шилжүүлнэ.

ХОЁР. ӨГҮҮЛЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  1. Эрдэм шинжилгээний өгүүлэл
    1. Өгүүлэл нь монгол хэлээр бичигдсэн, англи, монгол товчлолтой байна.
    2. Сэтгүүлийн хэвлэмэл хувилбарт нийтлэгдэх бүтээлийн үгийн тоо 4000-аас илүүгүй байна. (Үүнд товч утга, талархал, ном зүй, хүснэгт, зураг, тэдгээрийн нэр, дугаарлалт орохгүй болно).
    3. Өгүүлэл нь хэвлэмэл хуудас А4 хэмжээтэй цаасан дээр зүүн гар талаас 3.0 см, баруун гар талаас 2.0 см, дээр, доороос 2.0 см-ийн зайтай, үсгийн хэмжээ Аrial 12, мөр хоорондын зай 1.5, нийт 3-5 хуудас байна.
  2. Эрдэм шинжилгээний өгүүллийн бүтэц  
    1. Өгүүллийн нэр
    2. Зохиогчдын нэрс: 1-р зохиогч уг судалгааны ажлын үндсэн хэсгийг хийсэн байх, сүүлчийн зохиогч уг ажлыг удирдсан байх. Зохиогчийн нэрийн баруун дээд өнцөгт 1.2 гэх мэтээр тэмдэглэн, нэрсийн доор зохиогчийн байгууллагын нэр, 1-р зохиогчийн e-mail хаягийг бичсэн байна.
    3. Товч утга: Зорилго, арга аргачлал, үр дүн, дүгнэлт гэсэн бүтэцтэйгээр 200-250 хүртэл үгэнд багтааж бичнэ.
    4. Түлхүүр үг: Өгүүллийн гарчигт ороогүй 4-5 үгийг Монгол товч утга хэсгийн дараа догол мөрнөөс бичнэ.
    5. Удиртгал: Судалгааны ажлын үндэслэл, шинэлэг тал, зорилгыг тусгасан байна.
    6. Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй: Судалгааны хэрэглэгдэхүүн, хамрах хүрээ, судалгааны арга, мэдээ материал цуглуулсан арга, статистик боловсруулалтын талаар тодорхой бичсэн байна.
    7. Үр дүн: Судалгаанаас гарсан үр дүнг тодорхой бичих, үр дүнгийн тайлбарыг хүснэгт болон зургаар илэрхийлэхдээ давхардуулахгүй байх. Хүснэгтийн гарчгийг хүснэгтийн дээд талд, зураг дүрслэлийн гарчгийг зургийн доод талд тавина.
    8. Хэлцэмж: Судалгааны ажлын ач холбогдол, давуу болон сул талыг тусгахаас гадна судалгааны ажлаас гарсан үр дүнг гадаад, дотоодын бусад судлаачдын ижил төстэй судалгааны үр дүнтэй харьцуулсан байна.
    9. Дүгнэлт: Үр дүнд тулгуурласан товч тодорхой байна.
    10. Талархал: 1-2 өгүүлбэр байна. Судалгааны ажлын санхүүжүүлэгч, хамтрагчид болон судалгаанд оролцогчдод хандсан байна.
    11. Ашигласан хэвлэл: Vancouver-ийн загвар ашиглан бичнэ.
    12. Англи товчлол: Өгүүллийн нэр, зохиогчийн нэр, албан газар, өгүүллийн товч утгыг англи хэлээр 200-250 үгэнд багтааж бичсэн байх.
  3. Анхаарах зүйлс
    1. Удирдагчийн захидал: Судалгааны ажлын албан ёсны удирдагчаас өгүүллийг АУБС сэтгүүлд хэвлэхийг хүссэн захидал ирүүлсэн байна.
    2. Эшлэлийг [1] гэж тэмдэглэнэ. Эшлэл авсан эх сурвалжийг зөв дугаарлаж, тодорхой бичнэ.
    3. Өгүүлэлд нэр томьёог товчилж болохгүй.
    4. Өгүүлэлд хэрэглэсэн хэмжигдэхүүнийг Олон улсын СИ системээр тэмдэглэнэ.
    5. Өгүүлэлд фото зураг, график, диаграммыг хар, цагаан тод ялгарах контрасттайгаар тайлбарын хамт ирүүлнэ. Фото зураг DPI 300, JPEG болон TIF өргөтгөлтэйгөөр хүлээн авах ба зургийг Text box-оор засварлахыг хориглоно.

Хураамж:

Өгүүллийн нүүр тутамд 10000 төгрөгийн хураамж төлнө.

Хүлээн авагчийн банк: Капитрон банк

Хүлээн авагчийн дансны дугаар: 3053000178

Хүлээн авагчийн дансны нэр: МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ БОЛОВСРОЛЫН ХОЛБОО

Гүйлгээний утга: Овог нэр, утасны дугаар

Жич. Төлбөр төлсөн баримтыг өгүүлэл хүлээн авах цахим шууданд хавсаргана.