Монгол улсын Шинжлэх ухааны Академиас санаачлан Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагддаг "Эрдэмтдийн үг" цуврал лекцийн 2018 оны намрын лекцүүд эхэлж байна.

Энэ удаагийн "Эрдэмтдийн үг-23" цуврал лекцийг Монголын АнагаахУхааны Академийн Ерөнхийлөгч, Академич, Доктор, Профессор, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Цэрэнхүүгийн ЛХАГВАСҮРЭН"МОНГОЛ ДАХЬ АНАГААХ УХААНЫ БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ" сэдвээр 2018 оны 11 дүгээр сарын 9-ний баасан гарагийн 15 цагт уншихаар боллоо.