Хөхний сүү нярай хүүхдэд шаардлагатай шим тэжээлийн бодис, эсрэг биетээс гадна халдвар, үрэвсэл, өвдөлтийг дарж, шархыг аниулдаг биомолекулууд агуулдгийг судлаачид тогтоосон байна. Тухайлбал, SRM хэмээх онцгой үйлчлэлтэй молекулууд үрэвслийг намдааж, дархлааг идэвхжүүлдэг аж. Бостон дахь эмэгтэйчүүдийн эмнэлэгт хийсэн уг судалгааны ажлын хүрээнд ийм үйлчилгээтэй нийт 20 төрлийн молекул илрүүлжээ. Харин үхрийн сүү болон хүүхдийн найруулдаг сүүнд ийм төрлийн молекул байдаггүй гэнэ.