Биеийн жингээ өөрт тохирсон, аятайхан болгохыг хүсэж байна уу? Хэрвээ тийм бол өдөрт идэх калорийг олон төрлийн хүнснээс авч, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах хоол хүнсийг хэрэглэх хэрэгтэй. Юуны түрүүнд өдөрт идэх илчлэгийн хэмжээгээ өөрсдөө тодорхойлж сурцгаая.
170 см өндөртэй, 30 орчим насны эмэгтэй дээр жишээ авч тайлбарлъя.
Биеийн өндөр (метр) х Биеийн өндөр (метр) х 22 (тогтмол тоо) = байх ёстой эрүүл жин гарна
1,7 x 1.7 x 22 = 63.58 кг /байх ёстой эрүүл, хэвийн жин/
Одоо бодисын солилцоог тооцож үзнэ. Стандарт хэмжээ нь 18-49 насны эрэгтэй хүн 22,3 , эмэгтэй хүн 21,7 , 50-69 насны эрэгтэй хүн 21,5 харин эмэгтэй хүн 20,7 байдаг.
Бодисын үндсэн солилцоо тооцох = Стандарт хэмжээ х Эрүүл жин
21,7 x 63.6 = 1380,1 ккал
Биеийн хөдөлгөөний идэвхийн коэффициент
– Оюуны хөдөлмөр эрхэлдэг, хөдөлгөөн багатай – 1,5;
– Биеийн хүчний дунд зэргийн ачаалалтай хөдөлмөр эрхэлдэг – 1,75;
– Биеийн хүчний хүнд хөдөлмөр эрхэлдэг – 2,0
Хоногийн нийт илчлэг = Бодисын үндсэн солилцоо х Хөдөлгөөний идэвхийн коэффициент
1,380 x 1.5 = 2070 калори өдөрт хэрэглэх ёстой болж байна. Өөрсдийнхөө өдөрт идэх калорийг мэдээд аваарай.
Өдөрт идэх калорио мэдэж авлаа. Тиймээс энэ хэмжээнээс илүү идвэл илүүдэл жин, таргалалтад хүргэх бөгөөд улмаар чихрийн шижин, зүрх судасны өвчин, хавдраар өвчлөх эрсдэлтэй гэдгийг санаарай. Одоо гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах хүнснүүдийг мэдээд аваарай.
Гурвалжин будаа
Гурвалжин будаанд уураг маш өндөр агууламжтай байдаг нь хэт их мах идэлтээс сэргийлж, уургаа нөхөж буй хүмүүст асар сайн. Биеийн жингээ барьдаг, хоолоо хязгаарлаж тусгай дэглэмд орсон хүмүүст хамгийн их тохиромжтой бүтээгдэхүүн юм. Хїний биеийн сахарын хэмжээг тэнцвэржїїлдэг. Бетта глюкоз ихтэй учир гэдэсний гїрвэлзэх хєдєлгєєнийг нэмэгдїїлж хоол боловсруулах системд эерэг нєлєєтэй. Гурвалжин будааг дангаар нь идэх эвгүй байвал цагаан будаатай холиод агшааж болно шүү дээ.
Эрдэнэ шиш
Илчлэг болон тослог багатай бөгөөд уургийн эх үүсвэр болдог ба биен дэх сахарын түвшинг барьж биеийн жинг тогтмол байлгахад гол нөлөөтэй. Биеийн жин их / таргалалттай /, чихрийн шижин, бөөрний юмуу зүрхний өвчтэй хүмүүс хүнсэндээ хэрэглэх нь тохиромжтой. Эрдэнэ шишээр хийж болох хамгийн амархан зүйл бол салат.
Хар чавга
Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмждэг, өтгөн хаталт, илүүдэл жинтэй тэмцэхэд хамгийн үр дүнтэй. В амин дэм, ургамлын гаралтай глюкоз, кали, магни, бор зэрэг чухал амин дэмүүд болон эрдэс бодисоор баялаг байдаг. Дархлааны систем, ясны үйл ажиллагааг сайжруулахад тустай. Чавгыг дангаар нь идэж болох бөгөөд жижиглэн хэрчээд тарган дээр хийж ууна. Мөн аарцанд хольж уухаас гадна усанд хандлан уувал гүрвэлзэх хөдөлгөөнд хамгаас тустай.
Арвайн гурил
Дэлгүүрээс арвайн гурил худалдаж аваад багахан масло, элсэн чихэр хийгээд зуурч идвэл амттайгаас гадна таны гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна. Хаяа ажил дээрээ өдрийн цайндаа идэж болно шүү дээ. Бэлэн гоймон идэж биеэ хордуулсанаас арвайн гурилаа зуураад ид.
Ислэг ихтэй жимс
Алим, апельсин, мандирин, лемон, киви гээд л ислэг ихтэй арааны шүлс асгаруулдаг жимс идэх хэрэгтэй. Амттайг нь бодоод интоор, банана зэрэг чихэрлэг нялуун жимс сонгох хэрэггүй.
Навчит ногоо
Байцаа, салад навч, далайн байцаа, бууцай зэрэг ногоонуудыг түлхүү хэрэглэх. Эдгээр ногоог хоолонд хийхээс гадна, салат хийвэл илүү үр дүнтэй, шимт чанараа алдахгүй байх болно. Байцааны салатны нэг жор оруулъя
Орц:
Шинэ байцаа 40 грамм
Хүрэн манжин 20 грамм
Элсэн чихэр3 грамм
Ургамалын тос 4 грамм
Нимбэгний хүчил
Хийх арга: Байцаагаа хярж хэрчинэ. Хүрэн манжинг хальстай нь жигнэж болгоод хальсалж жижиглэн хярж хэрчинэ. Бэлтгэсэн ногоонуудаа нийлүүлж давс, нимбэгний хүчил, ургамлын тосоор амтлан найруулна.
Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах иллэг
1. Хэвлийн баруун доод талаас нь эхлэн нар зөв тойруулан иллэг хийнэ. Баруун гар зүүн гарын араас явна. Зүүн гарын иллэг өнгөц хөнгөн, баруун гарынх ялимгүй гүн хүндхэн явагдана.
2.Хэвлийд ромбо маягаар шугам гаргана. Эхлээд баруун доод, дараа нь баруун дээд, зүүн дээд, зүүн доод шугамын дагуу хоёр гараа давхарлан гүнзгий иллэг хийнэ.
3.Аюулхайн доор байрлах хөндлөн гэдсийг нар буруу чиглэлд хагас тойрог маягаар хурууны өндөгөөр огцом илнэ. Гэдсийг эсрэг тал руу нь шулуун шугам маягаар илнэ.
4.Хоёр гараа давхарлан алгаараа нэлээд хүчтэй хүйсний хоёр талаас шахах гүнзгий тэмтрэлт хийнэ.