Монголын Анагаах Ухааны Боловсролын Холбооны 8-р хурал “Шинэ Анагаах Ухаан” Дээд сургууль дээр 2015 оны 04 сарын 24-нд “Анагаах ухааны боловсролын чанар - тулгамдсан асуудлууд” сэдвийн доор явагдсан ба энэхүү хуралд анагаах ухааны бүх их, дээд сургуулийн удирдлага, багш нар оролцлоо. Анагаах ухааны боловсролын чанар, төгсөлтийн дараах сургалт, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд шийдвэр гаргагчийн оролцоо, сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох зэрэг Монголын анагаах ухааны боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудаар хуралд оролцогч багш нар илтгэл тавьж, илтгэлтэй холбогдуулан асуулт асууж хариулт авч, туршлага солилцлоо.
Уг хурал дээр Монголын Анагаах Ухааны Боловсролын Холбооны гишүүн 10 их, дээд сургууль батламж гардан авлаа. Мөн Төрийн соёрхолт, Гавьяат эмч, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор М.Амбага, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б.Оргил нар Монголын Анагаах Ухааны боловсролын холбооны шилдэг боловсрол судлаач боллоо.
Content
Content
Content
Content
Content
Content