Монгол эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж, сурч боловсорч буй болон өөрийнхөө мэдлэг, туршлагаа хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зориулж явсан үе үеийн эмч нартаа Олон улсын эмч нарын баярын өдрийн мэндчилгээ дэвшүүлж эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.
МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ БОЛОВСРОЛЫН ХОЛБОО
Эрүүл энхийн харуул нь та
Эрхэмсэг бүхний эзэн нь та
Эх үрсийн жаргал нь та
Эмч хүний алдар нь та
Алаг дэлхийн амар амгалан нь та
Аз жаргалын бэлэг тэмдэг нь та
Алсын ододын гэрэл нь та
Ашдын ерөөлийн бэлэг нь та
Хүн төрөлхтний жигүүр нь та
Хөхрөх уулсын оргил нь та
Мандах нарны цацраг нь та
Манцуйтай болгоны ээж нь та
Хатуу өвлийн жавар нь та
Харз усны мандал нь та
Хангай говийн хэлхээ нь та
Хаялах борооны тусал нь та байг ээ