"Монгол Улсын Ардын багш" цол хүртсэн Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Академич, АШУ-ны доктор профессор Ц.Лхагвасүрэн багшдаа баяр хүргэе.

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны зургадугаар сарын 10-ны өдөр 164 дүгээр зарлигийг гаргаж, Монгол Улсын Ардын багш цол хүртээлээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

• Хүн ардын эрүүл мэндийг авран хамгаалах болон эрүүл мэндийн салбарын дээд мэргэжлийн мэргэжилтэн бэлтгэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн багш, Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан Цэрэнхүүгийн Лхагвасүрэнд Ардын багш цол хүртээсүгэй” гэжээ.